Хүйтэн сэрүүний улиралд төдийгүй улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч ханиад томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Ханиад томуу бол вирүсээр үүсгэгддэг өвчин юм. Тиймээс дархлаа тогтолцоогоо дэмжих дараах энгийн аргуудыг зөвлөж байна.
Шингэний хэрэглээ:
- Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
- Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
- Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
- Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
- Халуун шөлтэй хоол идэх
- Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
- Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
- Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
- Нимбэг, чацаргана, аньс, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
- Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
- Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
- Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
- Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
- Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
http://www.pretty4u.co.kr/new/bbs/board.php?bo_table=free&wr_id=3373095