![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/67a44af321ccb.jpeg)
Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний Эксим үндэсний нэгдсэн холбооноос “Монгол эв нэгдэл” төслийг 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өнөөдөр Залуучууд театрын нэг давхарт Дархан-Уул аймгийн үндэсний үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна.
Орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулах зорилготой үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд зөвхөн Дархан-Уул аймагт үйлдвэрлэгддэг гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, ургамлын гаралтай цай, гар урлал, хувцас урлал зэрэг бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Үзэсгэлэн оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2025/02/475126338_9157680374318187_197832051994345951_n-1-1024x724.jpg)
![](https://montsame.mn/files/67a44b332d3c4.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b338ff82.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b3372e66.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b338b73e.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b33a13cc.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b3399d9f.jpeg)
![](https://montsame.mn/files/67a44b339c922.jpeg)
Эх сурвалж: Монцамэ агентлаг