
Мал амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа худалдааны зах, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.
Монгол Улсын Шадар Сайдын 2025 оны 13 дугаар тушаалаар өгсөн чиглэл, үүргийн дагуу Сайншанд суманд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, импортын жимс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон өвлийн хүлэмжийн тариалалтын бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээ хийх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоож, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Дорноговь аймгийн Мал Эмнэлгийн Газар