
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар бэлтгэж нөөцөлсөн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 цэгээр үе шаттайгаар худалдан борлуулж байна.
Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүй зохион байгуулж, мэдээ, мэдээллээр сайтар хангаж, хаягжилтад онцгой анхаарахыг албаныхан сануулжээ.
Энэ жил хонины махыг 11 800, үхрийн махыг 13 800 төгрөгөөр худалдаанд гаргасан бөгөөд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган нөөцийн мах бэлтгэсэн байна. Тэгвэл өнгөрсөн жил нийслэлийн 375 цэгээр 6337 тонн мах борлуулсан бөгөөд хонины мах 8900, үхрийн махыг 11350 төгрөгөөр худалдаалж байсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар