Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

113

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

156

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

19

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

20

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

19

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

20

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

156

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

113

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний аюулгүй байдал, стандартын талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр илтгэл тавьлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Стандарт, хэмжил зүйн газар болон салбар бүрийн мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож байна.

Нэгдсэн хуралдаанаар “Хүнс хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрхзүйн орчин” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд салбарын яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар илтгэлт тавив. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн, хэрэгжилтийн талаарх тайлан илтгэл танилцууллаа.

Уг илтгэлд хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний стандарт хуучирсан, шинэчлэн боловсруулах шаардлагатайн зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, стандарт боловсруулахад лабораторийн иж бүрэн шинжилгээ хийж чадахгүй байдалд хүрч боловсон хүчний асуудал тулгарч байгаа талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Хүнсний аюулгүй байдлын үндсэн зарчим бол хоол хүнс ямар ч нөхцөлд хэрэглэгчдэд хор хөнөөл учруулахгүй байх явдал. Хүнсний үйлдвэр бол хүний ​​эрүүл мэндэд шууд нөлөөлдөг салбар юм. Тиймээс ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахын тулд тохирсон стандартыг боловсруулан шинэчлэх шаардлагатай байна” гэв.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний бас нэгэн гол зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангаж, стандартыг шинэчлэн мөрдүүлэх гэдгийг онцоллоо.

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний аюулгүй байдал, стандартын талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр илтгэл тавьлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх