
Сар шинийн баярт зориулсан “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-26-ны өдөр болно.
Үзэсгэлэн худалдаа спортын төв ордонд болох тул иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдыг өргөнөөр оролцохыг уриаллаа.
Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүн болон гар урлал, бусад олон чиглэлээр бүтээгдэхүүн танилцуулж, борлуулахаар төлөвлөж буй.
Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тус үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг