
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран цагаан сарын баярыг угтан нийт 104 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Шалгалтаар хадгалах хугацаа хэтэрсэн 10 нэр төрлийн 1402 ширхэг, нийт 8,288,350 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, хадгалалтын горим мөрдөөгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 2 нэр төрлийн 220 ширхэг, нийт 355,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, тухайн сумын устгалын комисст шилжүүлэв. Зөрчлийг арилгуулахаар 29 аж ахуйн нэгж, иргэнд албан шаардлага хүргүүлж, 4 аж ахуйн нэгжид нийт 3,500,000 төгрөгийн торгох шийтгэл ногдууллаа.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн газар