
Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс Цагаан сарын баярыг угтан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газартай хамтран худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгч нийт 52 иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтын явцад 159 зөрчлийг илрүүлж, 79 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 13 иргэний, 6 нэр төрлийн 26 бүтээгдэхүүний дээжийг авч шинжилжээ. Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад бүтээгдэхүүнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан, хаяг шошгогүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчил гаргасан 7 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцжээ.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 иргэн, аж ахуйн нэгжид 5 мэдэгдэл, 7 иргэн, аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай 120 заалттай 7 албан шаардлагыг хүргүүлж, зөрчил дахин давтагдахаас урьдчилан сэргийлж холбогдох зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.
