
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн төлөөллүүд үйл ажиллагааны хэрэгжилт, явц, тулгамдаж буй асуудлаар олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор МҮОНРТ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Энэ удаагийн “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлэг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ сэдвийн хүрээнд боллоо.

Тус хэлэлцүүлэгт:
- Ч. Даваабаяр – Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга /Доктор, Профессор/
- М.Пүрэвжав- ШУТИС-ийн харъяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал /Доктор, Дэд Профессор/
- Ц.Ганзориг- Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хатаасан самар, жимс үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн /Доктор/
- Ц.Найданхүү – Нийслэлийн Засаг даргын шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх /Доктор/
- Т.Насанжаргал – ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш /Доктор/



“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн чухал зорилт болсон хүнсний аюулгүй байдлын асуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухаанчаар хандаж, судалгаа шинжилгээ, технологийг хөгжүүлэх бодлого зэрэг асуудлаар хэлэлцүүлэгт холбогдох албаныхан, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

