
Монгол Улсын хэмжээнд жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор тэмдэглэж байна.
Тус аяныг Өмнөговь аймгийн ХГБХХГ-аас санаачлан Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд Даланзадгад суманд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 10 дэлгүүрийн төлөөллийг урьж хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн ажиллахад манлайлан оролцохыг уриалж уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж оролцож бизнес эрхлэгч иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн хэрэглээнд нийцсэн эрүүл хүнс, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллахыг онцгойлон хүслээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг