
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийж байна.
Тус айлчлалын бизнес бүрэлдэхүүнд монголын 70 гаруй аж ахуйн нэгжийн 100 орчим бизнес эрхлэгчид оролцож байна. Айлчлалын хүрээнд “Баялаг бүтээгч-Бизнес аялал” зохион байгуулагдаж, монголын 20 орчим бизнесийн төлөөлөл Бүгд Найрамдах Чех Улсын хамгийн том даавууны үйлдвэртэй танилцлаа.

Бүгд Найрамдах Чех Улсын хамгийн том даавууны үйлдвэр болох “Nova Mosilana” үйлдвэр 100 жилийн түүхтэй. Тус үйлдвэр нь жилд 9 сая метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Дотоодын үйлдвэрүүдэд даавуу нийлүүлэхээс гадна Италийн “Hugo Boss”, “Armani” зэрэг томоохон брэндүүдийн гол даавууг үйлдвэрлэдэг байна.
