
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн зохицуулагч Л.Баяртулга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд хамт Дэлхийн банкны төлөөлөгч Яаа Оппонг, Ладиси Чэнгула, Ситарамачандра Махиражу, Д.Бадамчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Дэлхийн банк хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, МАА-н ЭЗЭН төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэх асуудлыг онцлон ярилцлаа.
Эзэн төслийн хүрээнд:
- Биокомбинатад хөрөнгө оруулалт хийх
- Мал эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх
- Мал эмнэлгийн удмын санг сайжруулах
- Малын тэжээл үйлдвэрлэлийг дэмжих
- Мал эмнэлгийн лабораторийг чадавхжуулах зэрэг таван ажлыг төлөвлөн, хоёр тал цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.


