
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний сүлжээний үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор:
- “Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт”
- ”Хүнсний худалдаа үйлчилгээнд мөрдөх хууль, тогтоомжийн хэрэгжилт”
- ”Дотоод хяналт”
- ”Агуулахын хөнөөлт организмууд, тэдгээрийн хор нөлөө, урьдчилан сэргийлэх”
- ”Аж ахуйн нэгж, иргэд лабораторид дээж хэрхэн өгөх, хамруулах тухай мэдээлэл”
- ”Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэгдэх сав баглаа боодол, шошгод тавих шаардлагын стандартууд” зэрэг сэдвээр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.



Эх сурвалж: Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар