Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Хүнсний ногоо – Эрүүл амьдралын үндэс

6

Сэлэнгэ аймгийн Тарни багийн бага сургуулийн 4-р ангийн сурагч 9 настай М.Уранбат ангидаа хүнсний ногоо ургуулж сурч байна

2

Завхан аймаг зах зээлд 493.5 мянган толгой малыг нийлүүлсэн байна

2

Булангийн орнууд болон Энэтхэг улс чөлөөт худалдааны бүс байгуулна

3

МЭДЭЭЛЭЛ

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

6

“Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг Төрийн худалдан авах ажиллагааны үнэлэгээний хороонд ажиллаа

17

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

3

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

6

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ
ах

118

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

102

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

92

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

22

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

22

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

У.Хүрэлсүх: Усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор өнөөдөр зохион байгууллаа.

Усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1200 хүн оролцсон уг чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” дөрвөн үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж буй. Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг нь ирсэн байна. Манай улсын байгаль, усны нөөцийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр нь бүс нутгийн төдийгүй дэлхийн усны нөөцийг хамгаалах улс орнуудын хамтын их үйлсэд оруулж буй монголчууд бидний бодит хувь нэмэр байх болно” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал санаачилга, манлайлал хийгээд төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ эх орныхоо байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, улмаар үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр засаг, түмэн олон нэгэн сэтгэлээр хамтдаа хүчин зүтгэхийг уриалав.

Тус чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа устай холбоотой санаачилга бүрийг салбарын яам дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тухайлбал, борооны ус Улаанбаатар хотын 150 мянган айлын байшингийн дээврээр дамжин хөрсөнд нэвчин, үер болон урсдаг. Хэрэв өрх бүр 200 литр ус тосвол ойролцоогоор 30 мянган тонн буюу нэг удаа орсон борооны ус болох 6000 цестерн машин усыг цуглуулж өрхийн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ зэрэгт хуримтлуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын нэг болох усны нөөц, усны хүртээмж, ус ашиглалтад айл өрхүүд ийм том оролцоотой байх болно хэмээв.

Салбарын сайд 2025 оныг “Мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил” болгон зарласан болохыг тэмдэглээд, Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслөөс Эгийн голын УЦС, Орхон-Онги, Хэрлэн тоонот төсөл нь усны салбарын түүхэнд бичигдэх томоохон ажилд тооцогдож буй. Эдгээр эко төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангах Усны төслийн нэгжийг байгуулна. Дээрх төслийг хэрэгжүүлснээр монгол орны говийн бүс нутгийн хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ эдгээр усны мега төслүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт бодит дэмжлэг болж, усны хангамжийн эх үүсвэрийг мод ургуулахад хүндрэл, бэрхшээлтэй гадаргын усгүй бүс нутгуудад хүргэнэ гэв.

Усны газрын дарга З.Батбаяр, “Ус бол иргэн хүний эрүүл мэнд төдийгүй аливаа улс орны нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл юм. Тиймээс хэн нэгэн хүн, аль нэг улс орны тусгайлан авч үзэх асуудал биш. Өнөөгийн нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голын талбай жилээс жилд багассаар байна. Манай улсын газрын доорх усны нөөцөөс 4 дахин их мөсөн гол хайлаад байна. Энэхүү үзэгдлийг тогтоон барих гол гарц бол усыг хуримтлуулах явдал юм. Хатуу хэлбэрт байсан ус хайлсан бол урсана гэсэн үг. Урссан бол тогтоон барих шаардлага үүсэх нь гарцаагүй. Хамгийн гол нь айл өрхүүд цас, борооны усыг их бага гэлтгүй хуримтлуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгч байлаа.

Чуулганаас усны хууль эрх зүй, засаглалыг сайжруулах, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хур тунадас, гадаргын усыг хуримтлуулан, ус хангамжийн хүртээмжийг сайжруулах, экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлэх “Нэг нуур”, “Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” санаачилгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн, санхүүжилтийн механизмыг тодорхойлж, хувийн хэвшлийг харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн зөвлөмжийг гаргалаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
У.Хүрэлсүх: Усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хэл солих
Мэдээлэл хайх