Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Аймаг, хөдөө орон нутагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дэргэдэх эрдэмтдийн зөвлөл болон мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулна


Аймаг, орон нутагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дэргэдэх эрдэмтдийн зөвлөл болон мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах тухай албан бичгийг Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт илгээж, хамтран ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнийг 2022 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталсан.

Уг тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий УИХ-ын түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоол тус тус батлагдсан.

Дээрх арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид зэрэг бусад талуудын хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөл нь хүнсний хувьсгал мэргэжлийн холбоотой хамтран оролцож, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлэхэл шинжлэх ухааны үндэслэлтэй санал зөвлөмж өгөх, кластерийн бүтцээр ажиллах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд мэдээлэл хүргэх, зарим гол 19 нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.

Цаашид аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд дээрх арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байна.

УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ээлжит 6 дахь удаагийн зөвлөлдөх нэгдсэн уулзалтыг улсын хэмжээнд бүх талуудыг оролцуулан 2025 оны 05 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Аймаг, хөдөө орон нутагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дэргэдэх эрдэмтдийн зөвлөл болон мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулна
Хэл солих
Мэдээлэл хайх