
Төв аймгийн Баянжаргалан сумын цэцэрлэг хүүхдүүдийг бага наснаас нь хүнсний ногоо тарих, хураах ажилд сургаж байна.
2024 онд сумын цэцэрлэг бага оврын хүлэмж барьж өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа, чинжүү зэргийг тарьж ургуулсан байна.
Мөн бүлгүүдийн туршлагын талбайд төмс, лууван, манжин, ногоон сонгино, саримс зэргийг тарьж намартаа 200 кг орчим хүнсний ногоо, нарийн ногоо хураан авч хүүхдийхээ хоол хүнсэнд хэрэглэж байна.
Ингэснээр хүүхдүүдийг аж ахуйн ажилд сургах, хүнсний ногоо тариалах, хураах, боловсруулах дадал мэдлэг суулгах, эрүүл аюулгүй хүнсээр хангах олон талын ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг