
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн төлөөллүүд үйл ажиллагааны хэрэгжилт, явц, тулгамдаж буй асуудлаар олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор МҮОНРТ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Энэ удаагийн “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний санхүүжилт, үр дүн сэдвийн хүрээнд боллоо.

Хэлэлцүүлэгт:
- Ч. Даваабаяр – Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх
- Г.Отгонбаяр– Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
- Д.Үүрийнтуяа– Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ, мониторингийн газрын дарга
- М.Оюунжаргал– ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын дарга
- Я.Эрдэнэсайхан– Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга
- Э.Тамир– Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга нар оролцлоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдсон зээлийн хэмжээ, гарсан үр дүн, үр нөлөө, цаашид тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэгт холбогдох албаныхан, салбарын мэргэжилтнүүд оролцлоо.



