
Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоод хяналтыг хэрэгжүүлэх талаар салбарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар салбарын хууль эрхзүйн орчин, малын мах, сүүн бүтээгдэхүүнд антибиотекийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн талаарх тандалт судалгааг өргөн хүрээнд хийж буй талаар, хүнс, ялангуяа хүүхдийн хоол тэжээлийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд чиглэсэн хяналтыг хэрэгжүүлэх чиглэл өгч, санал солилцлоо.
Сургалтад хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 15 ААНБ-ын төлөөлөл хамрагдсан байна.
