
Баянхонгор аймагт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал боллоо. Хурлыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг зохион байгуулж, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Салбар зөвлөлийн даргаар “Баян жаргант хүнс” ХХК-ний захирал З.Шарав сонгогдлоо.
Цаашид аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байна.

