
Сэлэнгэ аймаг олон улсын стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторитой боллоо. Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 төрлийн шаардлага хангасан Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторийг албан ёсоор нээлээ. Энэхүү лаборатори нь мал, амьтны бүх төрлийн халдварт өвчний шинжилгээг олон улсын түвшинд шинжлэх юм.


Мөн импортоор орж ирж буй амьд малын эрүүл мэндэд тавих хяналт, ОХУ-тай амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход олон улсын шаардлага хангасан шинжилгээг орон нутагтаа хийж, гадаад худалдааг өргөжүүлэх, мал амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр ач холбогдол үзүүлэх юм.