
Архангай аймагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн салбар зөвлөл байгуулах хуралдаан боллоо. Хуралдаанд орон нутгийн удирдлагууд, тариаланчид, ногоочид, малчид, үйлдэрлэгчид, болон иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Эрдэмтдийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр Химийн шинжлэх ухааны доктор Б.Хүрэлхуягийг 100 хувийн саналаар дэмжиж, томилов.

Тус салбар зөвлөл нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж өгөх зэргээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.