
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хойд бүсийг байгалийн аялал, жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Тус бүсэд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр “Мөрөн” 4С ангиллын нисэх буудал, эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.
Анхдугаар зөвлөгөөнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 800 гаруй төлөөлөл оролцож байна.