
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдыг чадавхжуулах зорилгоор “Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн цогц сургалт”-ыг УХЭШХ-тэй хамтран зохион байгуулжээ.
Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн 50 гаруй тариаланч оролцож, цаг үеийн мэдээлэл, хөдөө аж ахуйн зохистой дадал болон ургамал хамгааллын цогц аргын талаар мэдээлэл өгч, хүнсний ногоо тариалах арга технологийн ном, гарын авлага олгожээ.