
Дархан-Уул болон Төв аймагт барьсан хоёр хүлэмжинд үрсэлгээ бойжуулж, шинэхэн ногоо тариалж эхэлжээ.
АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ажиллаж, Төв аймгийн Баянчандмань сум, Дархан-Уул аймагт тус бүр 1000 м² талбай бүхий Венло загварын хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан аж.

