Ээлжит “Үрийн болон хүнсний улаанбуудайн дуудлага худалдаа” цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Өчигдрийн арилжаанд хоёр аж ахуйн нэгж оролцож, нийт 419 сая төгрөгийн үнэ бүхий 275 тн хоёр сортын үрийн буудайн арилжаа хийгдсэн байна.
“Үрийн болон хүнсний улаанбуудайн дуудлага худалдаа” тавдугаар сарыг дуустал долоо хоног бүрийн ДАВАА,МЯГМАР,ПҮРЭВ гаригуудад 14:00 цагаас зохион байгуулагдаж байна.
