
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нь органик хүнс нийлүүлэгч аймаг болох зорилго тавьжээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, мах, сүү, жимс жимсгэнэ, өндөг, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр ханган, улсын төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг үйлдвэрлэн “Органик хүнс нийлүүлэгч аймаг” болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин