
Монгол Улсын хүнсний салбарыг хөгжүүлэх, дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийг танилцуулах, худалдаа хийх боломжийг олгох зорилгоор зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна.
Хүнсний салбарын хамгийн сүүлийн үеийн, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, танилцуулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах, салбарын компани, байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэн харилцаа холбоог сайжруулах, нэтворкинг хийх таатай орчинг бүрдүүлэх, хүнсний салбарын өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулахад чухал арга хэмжээ болох аж.