
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар зарим төрлийн маханд хорт хавдар үүсгэгч бодис байдаг гэнэ. Энэ тохиолдолд мэдээж тэжээллэг, эрүүл хоол хүнсэнд багтах нь юу л бол. Эрдэмтэд шулуун гэдэсний хавдар, нойр булчирхайн хавдрыг улаан мах идсэнтэй холбон тайлбарладаг. Үүнээс гадна хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үүнд багтана. Хэдийгээр мах хорт хавдар үүсгэдэг ч хамгийн аймшигт дайсан биш. Жилд 50.000 орчим хүн их хэмжээний улаан махтай хоолны дэглэм барьсны улмаас амиа алддаг. Харин бохир агаараас болж жилд 200.000 орчим хүн, согтууруулах ундаанаас болж 600.000 хүн нас бардаг байна. Мөн тамхинаас болж жилд нэг сая хүн хорвоог орхидог аж.