
Илүүдэл жингээ хаяхыг хүссэн хүмүүс ихэнхдээ ургамлын гаралтай уургийн дэглэм барьж эхэлдэг. Ургамлын гаралтай хоол хүнс нь илчлэг багатай, бодисын солилцоог саармагжуулдаггүй. Тиймээс эрүүл зөв хооллолтын мэргэжилтнүүд жин хассахын тулд шинэ ногооны салат, ногоогоор хийсэн хоол болон буудай идэхийг зөвлөдөг. Хэрвээ төрөл бүрийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж жин хасахаар шийдвэл таны жин байх ёстой хэмжээнээсээ доош буухгүй бөгөөд хэвийн жиндээ ирмэгц зогсоно. Тиймээс эрүүл аргаар жин хасахыг хүсвэл ургамлын гаралтай дэглэм сонирхоорой.