
Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Өдөр (World Food Safety Day) нь жил бүрийн зургадугаар сарын 7-нд тохиодог. Тэгвэл энэ жил 2025 оны сэдэв нь “Хүнсний аюулгүй байдал: Шинжлэх ухаан үйлдэлд” (“Food Safety: Science in Action”) гэж зарлалаа. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой юм. Шинжлэх ухаан нь хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олж авах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч зөвхөн мэдлэг хангалтгүй; шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж, удирдамжийг бодит үйлдэлд хөрвүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал юм.
ДЭМБ-ын мэдээллээр, жилд 1.6 сая хүн хүнсний аюулгүй байдалтай холбоотой өвчнөөр өвчилдөг бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад эдийн засгийн 110 тэрбум ам.долларын хохирол учруулдаг байна.