Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

УВС: Өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсжээ

6

УВС: Өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсжээ

8

Дорнод: Жимс, жимсгэний тариалан эрхлэгч,сонирхогчдын туршлага солилцох талбайн өдөрлөг боллоо

12

Дулааны улиралд Монголчуудын хооллолт: Эрүүл зөв сонголтын зөвлөмж

10

ҮСХ: Хүнсний ногооны үнэ буурсангүй

9

АНУ-ын шар буурцгийн тэжээл гахайн өсөлт, ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй

6

Кембрижийн их сургуулийн судалгаа: Мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээ бэлчээрийн нүүрстөрөгчийн үр ашгийг бууруулж болзошгүй

12

СЭЛЭНГЭ: Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, гурилын үнэ өсжээ

6

Дэлхийн үр тарианы үнэ өсөх хандлагатай байна

4

ХОВД: Төл бойжилт 98.8 хувьд хүрчээ
ах

123

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

115

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

82

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

72

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

51

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

26

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

22

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

21

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

19

Японы хүнсний салбар гялгар уут, нэг удаагийн бээлий, хоолны сав зэргийн хомсдолд оржээ

18

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

18

ДУНДГОВЬ: Малчид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргад суралцаж байна
ах

Хүнсний бүтээгдэхүүнээс пестицид, мах махан бүтээгдэхүүнээс нян илэрчээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцуулжээ.

Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна. Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.

Хяналт шалгалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар 138 иргэн, аж ахуйн нэгжийн жин хэмжүүр болон үнэт эдлэлийн сорьцод хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Түүнчлэн Үнэт металл, эрдэнийн чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Үнэт эдлэлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, баталгаажуулаагүй, Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, Стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяга худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Үндэсний итгэмжлэлийн төв зах худалдааны төвд худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний бүтээгдэхүүнээс пестицид, мах махан бүтээгдэхүүнээс нян илэрчээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх