
Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа хонины мах, элсэн чихрийн үнэ буурчээ. Тодруулбал, хонины мах 15000-14500, элсэн чихэр 4533-4467 төгрөг болж буурсан байна. Харин үхрийн мах 16500-17500, ямааны мах 11000-12000, Алтан тариан 1-р гурилын үнэ 2333-2383 төгрөг болж нэмэгдсэн байна.
Мөн сүү (л), цагаан будаа (кг), А-80, А-92, дизель түлш зэрэг 5 төрлийн барааны үнэ тогтвортой байна.