
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээнд электрон тамхи түүний дагалдах хэрэгсэлийг худалдан борлуулахыг энэ оны тавдугаар сарын 7-ноос эхлэн хоригложээ.
Захирамжид өсвөр насны хүүхдүүдийг электрон тамхи татуулахгүй байх, электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэглэгчийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажил хариуцсан хүмүүст даалгажээ.
Нэг ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг бөгөөд никотин бол тамхи, тэр дундаа электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төдийгүй Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрчээ.
Тус сум, Улаанбаатараас 550 км, Сайншандаас 100 км алслагдсан бөгөөд төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, 2400 гаруй хүн амтай.