
Ургамал хамгааллын олон улсын өдрийг тохиолдуулан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ургамал хамгааллын газар хамтран Дархан-Уул аймагт ургамлын эрүүл мэндийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүрээлэн буй орчны хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, мөн ирээдүйн ургамал хамгаалагчдыг чадавхжуулах зорилготой өдөрлөг зохион байгууллаа.
Мөн Ургамал хамгааллын газрын үйл ажиллагааны чиглэл, танилцуулгыг хүргэж, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны төслийн нээлтийг зохион байгууллаа.
