Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хоолны хатуу дэглэм барихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ

Эрүүл хооллолтын мэргэжилтнүүдийн хувьд тэнцвэртэй хооллолтын тусламжтайгаар хэрхэн жин хасах, эрүүл мэнддээ анхаарч төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар асар их туршлагатай байдаг. Тэгвэл бид танд алдартнуудын зөв хооллолтын мэргэжилтнүүдийн өгсөн үнэтэй зөвлөгөөг хүргэе. Энэхүү зөвлөгөөг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та илүүдэл жингүй, эрүүл мэндийн асуудлынхаа тодорхой хувийг шийдэж чадна гэдэгт бид итгэлтэй байна. 

1. Та хоолоо хасах хэрэггүй

Та хоолоо хасах хэрэггүй

“Хоолны дэглэмийн талаар яригдаж эхлэх үед хүмүүс ихэнхдээ хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ цөөлж эхэлдэг. Гэтэл үнэндээ хоолоо хасахын оронд эслэгээр баялаг бүтээгдэхүүн болон хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүнийг илүү их хэрэглэх хэрэгтэй. Тиймээс хүнсний хэрэглээнээсээ “муу” гэх тодотголтой зүйлсийг хасаж, оронд нь эрүүл бүтээгдэхүүнийг нэмэх шаардлагатай юм. Ийнхүү эрүүл хүнсийг хангалттай хэмжээнд хэрэглэснээр та өлсөх мэдрэмжгүйгээр эрүүлжиж, жин хасаж чадна.” – Зөв хооллолтын мэргэжилтэн, анагаах ухааны магистр Эндрю Жеймс Пирс

2. Эрүүл “элсэн чихэр” гэх ойлголт байдаггүй

Эрүүл “элсэн чихэр” гэх ойлголт байдаггүй

“Бид “муу буюу цагаан элсэн чихэр” -ээс татгалзах оролдлого хийхдээ зөгийн бал, агч модны шүүс, наргил модны чихэр гэх мэт зүйлс рүү шилжихийг хичээдэг. Гэтэл үнэндээ элсэн чихэр л бол элсэн чихэр учир бүх төрлийн чихэр эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирна. Хэдийгээр зарим элсэн чихэр орлуулагч бүтээгдэхүүнд тэжээллэг бодис нь энгийн элсэн чихрээс их байж болох ч тухайн тэжээллэг бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд танд их хэмжээний чихэр идэх шаардлага тулгарна. Тиймээс хэрвээ та үнэхээр элсэн чихрээс татгалзахаар шийдсэн бол бүх төрлийн чихрээс татгалзах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.” – Healthspan байгууллагын захирал, зөв хооллолтын мэргэжилтэн Роб Хобсон

3. Үнэтэй бие организм цэвэрлэх шүүс нь таны “хэтэвч”-ийг л цэвэрлэнэ

Үнэтэй бие организм цэвэрлэх шүүс нь таны “хэтэвч”-ийг л цэвэрлэнэ

“Энгийн гэдэс цэвэрлэх, хорт бодис гадагшлуулах бүтээгдэхүүн болох маалингын үр, лаазалсан туна загас, овъёос болон бусад төрлийн ногоон ургамал танд ямар ч үр дүнгүй мэт санагдаж, та тусгайлан бэлтгэсэн бие организм цэвэрлэх шүүсийг худалдаж авсаар л байна уу. Үнэндээ энэ төрлийн шүүсийг худалдан авч, хэтэвчээ нимгэлэхийн оронд хүнсний ногоо, үр буудай хэрэглэхэд л хангалттай” – Аризонагийн мэргэжлийн хоолны зөвлөх, Эринн Грегори

4. Бага зэрэг жин нэмэх нь асуудал биш

Бага зэрэг жин нэмэх нь асуудал биш

“Нас ахих тусам та 20 эсвэл 30 насанд байсан жингээсээ тодорхой хувиар илүү жинтэй болсон байх болно. Тиймээс 40 нас хүрснийхээ дараа та бага зэрэг жин нэмсэн бол үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд үүний оронд ясны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Нас ахихын хэрээр нэмсэн 10 кг жингээ хасах гэж хичээх нь таныг ядаргаанд хүргэж, бодисын солилцоог тань удаашруулна. Нас ахихын хэрээр жин нэмэх нь хэвийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ тухайн хүний бие организмын онцлогоос шалтгаална гэдгийг бүү мартаарай” – Зөв хооллолтын мэргэжилтэн, шинжлэх ухааны магистр, Пэм Шенфельд

5. Бүх илчлэг адилхан үйлчилдэггүй

Бүх илчлэг адилхан үйлчилдэггүй

“Харамсалтай нь жин хасах оролдлогыг хийж буй хүмүүсийн хувьд илчлэгт их анхаарал хандуулдаг хэр нь чанарт нь төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тиймээс ч тослоггүй бүтээгдэхүүн эсвэл зүгээр л цардуул идэж өөрийн өдрийн илчлэгийг авсан байдаг. Энэ нь хангалттай цадсан мэдрэмжийг өгч чадахгүй учир та бүтэн өдрийн турш илүү ихээр идэх болно. Харин эсрэгээрээ хэрвээ та эслэг, уураг болон эрүүл өөх тос агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэвэл нэг удаадаа их илчлэг авах ч удаан хугацааны туршид цадсан мэдрэмжийг авч, их идэхээс зайлсхийж чадна” – Зөв хооллолтын мэргэжилтэн, Beth Warren Nutrition үүсгэн байгуулагч, Бет Уоррен

6. Согтууруулах ундаа нь шингэн нөхдөггүй

Согтууруулах ундаа нь шингэн нөхдөггүй

“Хэрвээ та дарс эсвэл кофе уух дуртай нэгэн бол 170 гр тухайн бүтээгдэхүүний хэрэглээ тутамд нэг аяга цэвэр ус уух хэрэгтэй байдаг гэнэ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан удирдамжид өдөрт нэгээс илүү хундага дарс уухыг хориглодог аж. Тиймээс та нэг хундага дарсыг бага багаар шимж уухаас гадна, устай хослуулах хэрэгтэй бололтой” – Зөв хооллолтын зөвлөх, зохиолч, радио нэвтрүүлгийн хөтлөгч Мелани Янг.

7. Биеэ цэвэрлэж, хоргүйжүүлэхийг хүсэж байвал эм, бэлдмэлээс татгалзаж, брокколи илүү ихээр хэрэглээрэй

Биеэ цэвэрлэж, хоргүйжүүлэхийг хүсэж байвал эм, бэлдмэлээс татгалзаж, брокколи илүү ихээр хэрэглээрэй

“Эм, цай болон шүүсний тусламжтайгаар бие организмын цэвэрлэгээ хийх нь орчин үед хэдийгээр тренд болж байгаа ч бидний бие организмд аль хэдийн цэвэршүүлэх систем байдаг гэнэ. Гэвч уг системийг илүү сайн ажиллуулахын тулд глюкорафанин гэх бодис хэрэгтэй бөгөөд энэ нь брокколид ихээр агуулагдсан байдаг аж. Энэхүү бодисын үйлчлэл нь 72 цаг байдаг учир та өдөр тутам эсвэл багадаа гурав хоног тутам брокколи идэх хэрэгтэй” – Зөв хооллолтын мэргэжилтэн Эшли Кофф.

8. Нүүрс ус бол “хор” биш

Нүүрс ус бол “хор” биш

“Сүүлийн үед нүүрс ус маш муу нэр хүндтэй болсон учир жин хасахыг хүсэж буй хүмүүс болон эрүүл мэнддээ анхаарч буй хүмүүс нүүрс ус багатай хоолны дэглэм барихыг эрмэлзэх болсон. Гэтэл үнэндээ нүүрс ус нь бидний амьдралын өдөр тутмын хэрэгцээний нэг бөгөөд тархины үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна нүүрс ус нь бидний өдөрт хэрэглэдэг энергийн тал хувийг хангаж өгдөг гэдгийг мартаж болохгүй. Турах гэдэг нь нүүрс усаа хасах гэсэн үг биш бөгөөд хамгийн гол нь эрүүл нүүрс усыг олж хэрэглэх явдал юм” – IU Health дахь Indiana University Hospital -ын шинжлэх ухааны доктор Рейчел Циммерман

9. Органик сүү энгийн сүүнээс “эрүүл” биш

Органик сүү энгийн сүүнээс "эрүүл" биш

“Үнэндээ “эрүүл хоол” болон “эрүүл бус хоол”-д төдийлөн ялгаа байхгүй. Тиймээс эрүүл болон хортой гэж хүнс дээр анхаарал хандуулахын оронд жимс, хүнсний ногоо, өөхгүй мах, шувуу болон загасны мах идэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй” –Зөв хооллолтын мэргэжилтэн, Мари Спано

10. Өглөөний цайндаа уураг идэх нь оройн цагаар чихэрлэг зүйлд уруу татагдахаас сэргийлнэ

Өглөөний цайндаа уураг идэх нь оройн цагаар чихэрлэг зүйлд уруу татагдахаас сэргийлнэ

“Үдээс өмнө уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэх нь өдрийн бусад цагт чихэрлэг, зүйл идэх дуршлыг бууруулна. Учир нь өглөө уураг идэх нь цусан дахь сахрын түвшнийг тэнцвэржүүлж, сэтгэл санаа сэргээгээд зогсохгүй удаан хугацааны туршид өлсөх мэдрэмжийг дарж, анхаарал төвлөрөлтийг сайжруулна” –Зөв хооллолтын мэргэжилтэн, Делавэрийн их сургуулийн зөвлөх Шэрон Коллисон

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хоолны хатуу дэглэм барихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ
Хэл солих
Мэдээлэл хайх