
ЖДҮХС-гаас 2025 онд хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй зээлийн гэрээ байгуулж байна. Төсөл сонгон шалгаруулалтаар зээлийн цахим системд Сүхбаатар аймгийн 114 аж ахуйн нэгж 17 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Ингээд шалгаруулалтын дэд хорооны шатанд нийт 4,8 тэрбум төгрөгийн 36 төсөл дэмжигдсэн байна. Харин 24 газрын гэрээ бэлэн болж, 12 газар гэрээ хийх шатандаа явж байгаа аж.