Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

105

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

154

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

41

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

60

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

17

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

19

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

18

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

20

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

154

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

105

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

60

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

41

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ

ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval)-ын Дэд захирал, ноён Свен Хартен, Үнэлгээний багийн ахлагч, хатагтай Сара Дезири Клэйр, үнэлгээний багийн гишүүн, хатагтай Сабине Палмрoитер, “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга Г.Ууганцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д. Үүрийнтуяа нар хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа болон төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компани, их, дээд сургууль, төрийн бус байгууллага зэрэг нийт 146 байгууллагыг хамруулсан “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоосноор үнэлгээний олон улсын жишиг, арга зүйг нутагшуулах, мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүнг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон талт ач холбогдолтой юм.

Уулзалтын үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй хамтран ажиллаж, хэрэгжиж буй олон талт ажлуудын хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдал болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт-шинжилгээ хийн төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан ажиллах талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх