
Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+)” төсөл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх Монгол улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Тус төслийн хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, STREAM+ төслийн хамт олонтэй уулзаж Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулалтын байдал, ач холбогдлын талаар мэдээлэл солилцлоо.
STREAM+ төсөл нь Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 18 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Цаашид Хөвсгөлийн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дэмжин ажиллана.