
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй хонины эрчимжсэн аж ахуйтай танилцлаа.


Тус аж ахуй нь таван жилийн өмнөөс хонь болон хонин гахайг хослуулан маллаж буй бөгөөд монгол хонийг мярнуусан хоньтой эрлийзжүүлэн амьдын жин ихтэй, ноосны гарц чанар сайтай эрчимжсэн хонины аж ахуй эрхэлж байгаа юм.
Эрчимжсэн аж ахуй эрхлэгч Н.Наранбадрах:
Монголчууд эрт үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Гэтэл одоо цагт бид шинжлэх ухаанчаар хандаж мал маллах арга барилдаа бага сага өөрчлөлт оруулмаар санагддаг юм. Тоо чухал биш чанар чухал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бэлчээрийн даац, өвс тэжээлийн асуудалтай болсон үед эрчимжсэн мал аж ахуй зөв сонголт гэж үзэж байгаа юм. Эрчимжсэн мал ахуй маш олон давуу талтай байдаг юм билээ. Малын хорогдол бага, жилдээ авах сүү, махны, ноосны хэмжээ их учраас малчдад өгөх ашиг шим мэдээж өндөр гэсэн үг. Мөн малаас гарах бүх түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах бүрэн боломжтой юм. Монгол хонио эрлийзжүүлээд гээд хүмүүс нэг хэсэг дургүй байсан ч одоо л нэг хурганы амьдын жингийн ялгааг хараад ойлгож дэмжиж эхэлж байна.

