
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд олгож буй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн дунд “Өрхөөр үйлдвэрлэе” бизнес, ур чадварын сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Мөрөн сумын иргэд танхимаар, бусад сумын иргэд цахимаар хамрагдаж байна.
Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ оны үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар, олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж, 822 иргэнээс ирүүлсэн төслөөс 232 иргэний төслийг шалгаруулан санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Тус сургалт нь төсөлд хамрагдсан иргэдийн бизнесийн суурь мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төсөл амжилттай хэрэгжих үндэс суурийг тавих зорилготой юм.