
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) “Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны гамшигт тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, эмзэг байдлыг бууруулах” төслийн хүрээнд “Ган, зудын эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр аймаг, сумдын зудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийсэн тойм судалгааг танилцуулж, орон нутгийн Ган, зудын эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг сайжруулах төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах төрийн байгууллагууд болон хүмүүнлэгийн салбарын төлөөллүүд оролцож төлөвлөгөөг сайжруулах төсөлд санал, зөвлөмжөө өгсөн.