
Аймгийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 955 мянга гаруй хээлтэгч мал төллөөд байна.
Энэ жил нийтдээ 1.3 сая хээлтэгч мал төллөхөөс одоогоор 73.5 хувь нь төллөжээ. Тодруулбал, ингэ 3401, гүү 17920, үнээ 45253, хонь 488791, ямаа 399872 төллөж, гарсан төлийн 95.7 хувь нь бойжиж байна.
Бойжиж буй төлийн хувьд ботго 3247, унага 17654, тугал 44566, хурга 473506, ишиг 375615, нийтдээ 914588 төл мал бойжиж байна.