Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

105

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

154

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

41

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

60

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

17

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

19

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

18

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

20

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

154

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

105

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

60

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

41

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

Үндэсний хөрөнгө оруулалттай баяжуулах үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа


Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Улаанбаатар хотоос 145 км зайд буюу Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших “Чулуут цагаан дэл”-ийн хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Салбартаа 30 гаруй жил ажилласан туршлагатай “Монголчехметалл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Далай, баяжуулах үйлдвэрээс Мааньт өртөө хүртэлх 50 км шороон замыг 2021-2025 он хүртэл өөрийн хөрөнгөөр сайжруулж, Баян-Баянцагааны 35кВ-ын төвийн шугамаас 1.5 км цахилгаан дамжуулах шугам татаж улсын комисст хүлээлгэн өгсөн талаар танилцуулсан юм.

Тус компани нь 1982 оноос өнөөг хүртэл тус уурхайгаас хайлуур жоншны хүдэр олборлон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ болон БНХАУ-д экспортолж ирсэн.

Чулуут цагаан дэлийн жоншны уурхай болон баяжуулах үйлдвэрт нийт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 100 орчим нь нутгийн иргэд юм. Монгол Улс жилд 100 мянган тонн жонш экспортлодог бөгөөд баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр энэ үзүүлэлтийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Өнөөдөр манай улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар орчим байна. Энэ үзүүлэлтийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлж, Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэрийн нэгэн адил нэмүү өртөг шингээх аж үйлдвэрлэлийг дэмжих нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр онцоллоо.



Эрдэс баялгийг хаягдал багатайгаар иж бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг 2019 оноос зорьж, жилд 200 мянган тонн, өдөрт 800 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний хөрөнгө оруулалттай баяжуулах үйлдвэрийг гурван жилийн турш барьж ашиглалтад оруулжээ.

Баяжуулах үйлдвэрийн төсөлд баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх техник технологи нэвтрүүлснээр усны хэрэглээг багасгаж, түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьж байна. 

Үйлдвэрт 1.0 кг хүдрийг баяжуулахад 3.3 литр ус зарцуулах бөгөөд ашигласан усны 86 хувийг дахин ашиглах эргэлтийн усан санг байгуулсан байна. Мөн үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг барилгын материалын түүхий эдийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний хөрөнгө оруулалттай баяжуулах үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх