Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд

Аль хэдийн өдөр богиносож, шөнө уртассан өвлийн хүйтэн өдрүүд эхэлжээ. Тиймээс ч бидэнд эрүүл чийрэг байхын тулд нэмэлт амин дэм шаардлагатай. Гэхдээ энэ нь саримс, зөгийн балыг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд дархлаа дэмжих маш олон бүтээгдэхүүн байдаг гэдгийг санаарай. Бидний хүргэх дараах бүтээгдэхүүнүүдийг хэргэлдэг хэдий ч яг ямар үйлчилгээ үзүүлдэгийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Ингээд дархлаа дэмжих зорилгоор түлхүү хэрэглэх шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1. Саримс

Саримс

Хүн саримсыг 7000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглээд зогсохгүй өвчний эсрэг эм болгон хэрэглэж иржээ. Ялангуяа томуу, томуу төст өвчний үед дархлаа суларсантай холбоотойгоор саримсыг зохистой хэмжээгээр хэрэглэж заншвал амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна. Амьсгалын замын үрэвсэлт өвчин тархсан үед өдөрт 2 ширхэг саримсыг хэрэглэвэл эмийн эмчилгээ шаардлагагүй хэмээжээ. Хүн бүр хэрэглэвэл зохилтой байгалийн цэвэр антибиотик болсон саримсыг амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хэрэгтэй юм. Саримсны үр дүнг мэдрэхийн тулд өдөрт ердөө хоёр хумсыг идэхэд л хангалттай. Мөн сармис нь судсыг өргөсгөж даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөжээ.

2. Цагаан гаа

Цагаан гаа

Эрт дээр үед цагаан гаагаар ханиад томуу, үрэвслийг эмчилдэг байжээ. Хордлого тайлах, сэрүүнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмэнд оруулж, “Дорнодын шидэт эм” хэмээн нэрлэжээ. Бас “Цагаан гаа нь зуун өвчнийг анагаадаг” гэсэн үг ч уламжлагдаж иржээ. Цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг юм. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бөгөөд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй ажээ.

3. Куркума буюу турмерик

Куркума буюу турмерик

Куркума нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна дархлааг гайхалтай дэмждэг. Ялангуяа хар перецтэй хольж хэрэглэх үед үйлчилгээ илүү сайн болно. Үүнээс гадна куркума Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон байна. Үүний баталгаа нь куркумаг тогтмол хэрэглэдэг Энэтхэгчүүдийн дунд энэ өвчин бараг л байдаггүй гэнэ. Хэрвээ та турмерикийн ашиг тусны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дарж мэдээлэл аваарай.

4. Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд /нимбэг, лайм, жүрж, гоо жүрж / нь өвлийн хүйтэнд танд нарны илч мэт амин дэм өгөх болно. Цитрусын төрлийн жимснүүд нь витамин С-ээр баялаг юм. С аминдэм нь цусны цагаан эсийн үүсэлтийг нэмэгдүүлэх замаар дархлааг дэмждэг. Мөн эдгээр жимс нь хавдрын эсрэг үйлдэлтэй биофлавинойд агуулдаг байна. Хүний бие махбодь нь С аминдэмийг боловсруулж, нөөцөлж чаддаггүй тул өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай ажээ.

Жүрж болон нимбэг нь эмчилгээний зориулалттай жимс гэдгээрээ алдартай. Эдгээр жимсээр зөвхөн ханиад төдийгүй маш олон төрлийн өвчнийг эмчилдэг. Хоол хүнсэндээ өдөр бүр жүрж, нимбэг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.

5. Анар

Анар

Анар жимс нь антиоксидант, полифенол зэрэг олон төрлийн ашигтай бодис агуулдаг. Эдгээр бодис нь зүрх судасны системийг хамгаалдаг бөгөөд судсыг өргөсгөж, нарийсган, цусны тогтвортой урсгалыг хангадаг аж. Үүнээс гадна үл исэлдүүлэгч бодис нь судасны хатуурлаас сэргийлж, удаан хугацааны турш уян хатан байлгадаг ажээ.

Мөн анар нь С амин дэм болон хүний биед шаардлагатай микро амин дэмүүдээр баялаг бөгөөд их хоол идсэний дараа ходоод хүнд оргихоос сэргийлдэг байна. Тиймээс ч мах ихтэй хүнд хоол идэх үед анарыг хачир, амттан болгож өгдөг. Анар жимс нь мөөгөнцрийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм. Ханиад хүрсэн үед анар жимс идвэл ханиад богино хугацаанд эдгэх боломжтой хэмээн ярьдаг. Анар жимсний талаар илүү дэлгэрэнгүй ЭНД дарж үзээрэй.

6. Хушга

Хушга

Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг. Хушга нь тархины тэжээл хэмээн нэрлэгдэж олон арван жилийн турш хушга нь тархины хөгшрөх үйл явцыг удаашруулж мартамхай өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга. Та хушгыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал Омега 3 тосны хүчилээр баялаг бөгөөд энэ нь ерөнхийдөө дархлаа гэсэн үг юм шүү. Мөн хушга нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна стрессийг бууруулдаг ач тустай байна. Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүст ч ач тустай ажээ. Цаашлаад цөс чулуужхаас сэргийлээд зогсохгүй яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй гэжээ.

7. Хулууны үр

 Хулууны үр

Хоолондоо хулуу хэрэглэж байгаа бол үрийг нь хаях хэрэггүй. Учир нь хулууны үр маш тэжээллэг, олон төрлийн амин дэмээр: манганы, магни, төмөр, зэс, триптофан, цайр, фосфороор баялаг. Хулууны үр нь түрүү булчирхайн үрэвсэл дарах, шимэгч хорхойг гадагшлуулах, цөсний чулууг хайлуулах, тураах, тамир тэнхээг сайжруулах, хорт хавдрын эсрэг, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж өтгөн гаргах, чихрийн шижин, дархлааг сайжруулж, ой тогтоолтыг сэргээж мөн давсагны үрэвслээс сэргийлж, цагаан хорхойг дарах үйлчилгээтэй ажээ. Мөн Е амин дэмийг биед сайн шингээхийн тулд цайр хэрэг болдог юм. Тэгвэл хулууны үр цайраар баялаг байдаг. Цаашлаад сэтгэл гутрал дипрессыг ч хүртэл эмчлэхэд өргөн хэрэглэдэг аж. Аз жаргалын гормон серотониныг хүний биед үйлдвэрлэдэг мөн гүн бат бөх унтахад түлхэц үзүүлдэг байна. Энэ нь мелатанин ялгарахад нөлөөлж бидний дархлааны системийг дэмжиж өгдөг гайхалтай хүнс юм.

8. Тараг

Тараг

Тараг нь хүний дархлааг дэмждэг гэж хүн болгон мэддэг байх. Учир нь тарагны найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг ажээ. Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна. Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй билээ. Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг гэжээ. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлждөг юм. Мөн тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлдэг байна. Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг юм. Тараг уусан үед хүний бие организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсдог гэж мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. Цөцгий эсвэл майонезын оронд салат, сүмс, амттандаа байгалийн цэвэр тараг хэрэглээрэй. Мөн л дархлаанд тустайгаас гадна анар жимсний адилаар тостой, хүнд хоол идэх үед ходоод хүнд оргихоос сэргийлдэг ажээ.

9. Халуун чинжүү

Халуун чинжүү

Амтат чинжүү нь С амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юм. С амин дэм нь цусны судас, ясанд хэрэгтэй кальци болон бусад тэжээлийг биед шингэхэд тусалдаг. Чинжүү нь каратенаар баялаг учраас биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Ичлэг багатай учраас зүрх судасны өвчин, таргалалттай хүмүүс хэрэглэхэд тун тохиромжтой ажээ. Чинжүүг амтат болон халуун чинжүү гэж ангилдаг. Халуун чинжүү нь ааг ихтэй, халуун чанар нь давамгайлсан байдаг. Энэ төрлийн чинжүүг хоол хүнсэндээ бага хэмжээтэй хэрэглэж болно. Мөн хатааж нунтагласан байдлаар хэрэглэдэг. Харин амтат чинжүүг шинэхэн байдлаар хэрэглэвэл илүү үр дүнтэй. Чинжүү өнгөнөөсөө хамаарч хүний биед өгөх шим тэжээлийн бодис нь өөр, өөр байдаг. Жишээ нь: Улаан чинжүү нь С витаминаар баялаг учраас дархлааны системийг дэмждэг. Арьсны тууралт, арьсны өвчлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

10. Брокколи

Брокколи

Хүний биед маш хэрэгтэй ногоо бол брокколи юм. Брокколи нь С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6,В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Брокколи хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг бөгөөд хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг байна. Брокколи нь хавдраас сэргийлнэ хэт их идэх дур хүслийг дарна мөн дархлалыг дэмждэг аж. Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарыг бууруулахад нөлөөлөөд зогсохгүй зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг байна.
Брокколи нь дархлааг дэмжээд зогсохгүй С,К,А,Е амин дэмээр баялаг бөгөөд эдгээр амин дэмүүд нь өвлийн улиралд бидний бие организмд нэн шаардлагатай билээ. Гэхдээ брокколиг удаан болгох нь тэжээллэг чанараа алдахад хүргэдэг учир маш богино хугацаанд бэлдэх хэрэгтэй. Буцалж буй усанд ердөө 2-3 минутын турш дүрэхэд л хангалттай гэжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд
Хэл солих
Мэдээлэл хайх