
Орхон аймгийн хүн амын 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 200 тонн нөөцийн мах бэлтгэн иргэдэд борлуулж байна.
3 дугаар сарын 15-ны өдрөөс Баян-Өндөр суманд 29, Жаргалант суманд 2 нийт 31 цэгээр худалдан борлуулахаар бэлтгэл хангасан юм.
Аймгийн хүн амын хаврын махны хэрэгцээнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн үхэр, хонь, ямааны нийт 200 тн мах бэлтгэсэн бөгөөд Баян-Өндөр сумын 29 цэгт, Жаргалант суманд 3 цэгт махны худалдааг эхлүүлж, үхрийн мах 1 кг нь 12300, хонины мах 1 кг нь 10300, ямааны мах 1 кг нь 8300 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Нөөцийн махыг “Эрдмийт” ХХК бэлтгэн нийлүүлж байгаа бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 141.3 тонн мах борлуулж, 58.7 тонн махны үлдэгдэлтэй буюу 70.1 хувийг борлуулсан байна. Ирэх сарын 15 хүртэл нөөцийн махны худалдаа үргэлжилнэ.


эх сурвалж: монцамэ.мн