
Үхрийн ферм барих гэж байна уу? Тэгвэл дараах зүйлсийг анхаарснаар малын эрүүл мэнд, өсөлт, үйлдвэрлэлийн үр ашигт шууд нөлөөлнө:
1. Зөв байршил сонгох – Өндөрлөг, хуурай, салхи хаагдсан газар. Ус, тэжээл, зам тээвэрт ойр байх шаардлагатай.
2. Зохистой төлөвлөлт – 1 үхэрт 4–5 м² байр, 10–15 м² гадаа талбай. Тэжээл, усны зохицуулалт чухал.
3. Материалын сонголт – Ус нэвтрэхгүй, дулаан хадгалах, малын даралт тэсвэрлэх чанартай байх.
4. Цэвэрлэгээ, бохир ус – Налуу шал, бохир ус зайлуулах системийг шийдэх хэрэгтэй.
5. Эрүүл мэнд, тусгаарлалт – Цэвэр, хуурай орчин, өвчтэй малыг тусгаарлах зайг заавал төлөвлө.
6. Байгаль орчны уялдаа – Зуны улиралд салхивч, өвөл дулаалга. Нарны гэрэл орох боломжийг нээлттэй байлга.




