Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Сахарын хэт хэрэглээний хор уршиг 

“Цагаан үхэл” гэж юу болохыг та мэдэх үү? Энэ бол “Сахар”-ын хэт их хэрэглээнээс үүссэн төрөл бүрийн өвчлөл бөгөөд зарим нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Магадгүй амттанд дуртай хүмүүсийн хувьд уг мэдээлэл уур бухимдлыг нь төрүүлж ч болох юм. Ингээд бид танд элсэн чихрийн талаар таагүй баримтуудыг хүргэе. Үүнийг уншсаны дараа та сахарын хэрэглээгээ хязгаарлана хэмээн найдаж байна.

1. Сонирхолтой баримт

Сонирхолтой баримт

1900 онд хүн төрөлхтний дундаж жин 10 жилээр тооцоход 2кг илүү болсон байна. Харин 2007 оноос хойш өдийг хүртэл хүн амны дундаж жин 58кг-аар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

2. Тамхинд ч чихэр агуулагдсан байдаг

Тамхинд ч чихэр агуулагдсан байдаг

Сахар нь бидний өдөр тутам хэрэглэдэг бүхий л зүйлд агуулагддаг учир нэмэлтээр элсэн чихэр хэрэглэх шаардлага бидэнд бараг л байхгүй. Дэлхий дээр жилд 17 сая хүн таргалалт, хагас сая хүн тамхины хэт их хэрэглээнээс болж нас бардаг байна. Зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчин нь хамтдаа 4 сая хүний амь насыг авч оддог юм. Өөрөөр хэлбэл, 40 сая хүн жил бүр буруу хооллолтоос болж амиа алддаг гэсэн үг.

3. Тоон үзүүлэлт

Тоон үзүүлэлт

Иргэдийн хувьд өдөрт авах сахарын хэмжээгээ 5 дахин хэтрүүлж авдаг байна. Жишээлбэл: өдөрт 25 гр чихэр идэхийн оронд тэд 100-140 гр-ыг хэтрүүлэн хэргэлдэг гэсэн үг. Харин америкчуудын хувьд 190гр байдаг аж. Хэрвээ граммаар тодорхойлоход хэцүү байгаа бол дунджаар насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 5 халбага элсэн чихэр идэх боломжтой. Хэдийгээр энэ нь их тоо мэт санагдах ч таны өдөр тутамд хэрэглэдэг бүх хүнсний бүтээгдэхүүн чихэр агуулсан гэдгийг мартаж болохгүй. Энэ нь мөн л сахарын хэрэглээнд багтана гэдгийг мартаж болохгүй.

4. Сахар бүх зүйлд агуулагдсан байдаг

Сахар бүх зүйлд агуулагдсан байдаг

Масло, йогурт, улаан лоолийн шүүс, хатаасан жимс, жимстэй овьёос, гоймон, хөлдөөсөн пицца зэрэг нь хоорондоо юугаараа төстэй гэж та бодож байна? Мэдээж, энэ бүх зүйлд элсэн чихэр агуулагддаг бөгөөд ердөө л их, бага хэмжээгээрээ л ялгаатай байдаг байна. Тиймээс сахар нүдэнд үл үзэгдэх байдлаар биднийг үргэлж дагасаар л байгаа.

5. Тамхи мэт хор нөлөөтэй

Тамхи мэт хор нөлөөтэй

Дэлхийн нийт өвчлөлийн ¼ нь буруу хооллолттой холбоотой байдаг бөгөөд үүний нэн тэргүүнд сахар багтдаг. Элсэн чихэр нь хавдрын эсийг тамхинаас дутахааргүй өдөөдөг байна. Үүнээс гадна сахарын хэрэглээг зогсоох гэдэг нь яг л тамхинаас гарахтай ижил хэцүү зүйл байдаг аж. Тиймээс хэрвээ та өглөөд чихэртэй кофе ууж, араас нь тамхи татдаг бол “хавдрын үүд хаалга”-ыг нээж байна л гэсэн үг юм.

6. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа

Хэдийгээр энэ талаар эртнээс яригдаж байгаа ч хүмүүс төдийлөн анхаардаггүй. Хийжүүлсэн ундаа гэдэг бол ерөнхийдөө сахарын үүр байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь саяхны нэгэн судалгаагаар чихэр агуулаагүй кола нь цус харвалт болон мартах өвчинд хүргэдэг болохыг тогтоосон байна. Ерөнхийдөө фруктоз агуулсан бүх төрлийн уух зүйлс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд өдөрт нэг лааз кола уухад зүрх судасны өвчин тусах магадлал 1/3 дахин, чихрийн шижин өвчин тусах магадлал 25%-иар нэмэгддэг юм.

7. Бүх төрлийн өвчний эх үүсвэр

Бүх төрлийн өвчний эх үүсвэр

Үүнээс гадна “цагаан үхэл”-ийг хэтрүүлэн хэрэглэснээр харшилтай болох, үс унах, дааврын түвшин буурах, хараа муудах, холестерины түвшин ихсэх, хавдар тусах, элэгний өвчлөлд хүрэх, инсулины ялгарал муудах, шүд гэмтэх, ясны сийрэгжилтэд өртөх гэх мэт маш олон төрлийн аюултай нүүр тулдаг байна.

8. Сахарт донтох

Сахарт донтох

Согтууруулах ундаа, хар тамхинд донтдогийн адилаар элсэн чихэр, сахар, чихэрлэг зүйлст донтох магадлал өндөр байдаг. Хэдийгээр чихэрлэг зүйлс нь аз жаргалын даавар болох дофамины түвшнийг нэмэгдүүлдэг ч тогтмол хэрэглэснээр донтож, амттангүй л бол амьдарч чадахгүй мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Жишээлбэл: шар айраг тогтмол хэрэглэдэг хүн хэсэг хугацааны дараа илүү хатуу согтууруулах ундаа руу шилжих магадлалтай байдаг. Мэдээж, сахарын донтолт нь хар тамхины донтолт мэт тод илэрдэггүй ч бие организмд сөрөг үр нөлөөг дагуулсаар л байдаг юм шүү.

9. Элсэн чихрийн хэрэглээ ихэссээр л..

Элсэн чихрийн хэрэглээ ихэссээр л..

Дээр дурдсан мэдээллүүдээс харахад элсэн чихрийн хэрэглээ, үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй мэт санагдах ч үйлдвэрлэгч байгууллагууд элсэн чихэр үйлдвэрлэсэн хэвээр, харин бид хэрэглэсэн хэвээр л байгаа. Жилд дунджаар элсэн чихрийн хэрэглээ 1%-иар нэмэгдэж байгаа гэнэ. Үүнд мэдээж, буруутгах хүн байхгүй учир та өөрөө өөртөө анхаарал хандуулж “цагаан үхэл”-ийн хэрэглээг хязгаарлах нь хамгийн зөв сонголт байх болно.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сахарын хэт хэрэглээний хор уршиг 
Хэл солих
Мэдээлэл хайх