Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Бизнес аяллаар харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих боломж бүрдлээ

143

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

14

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

176

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

10

№152 | Хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

28

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

41

Агро үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийг судалж, “Цесна” групптэй танилцлаа

53

Бизнес эрхлэгчид Агрофирма “Родина” хөдөө аж ахуйн бүстэй танилцлаа

28

Бизнес төлөөлөгчдийн баг Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа
ах

176

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

143

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

53

Бизнес эрхлэгчид Агрофирма “Родина” хөдөө аж ахуйн бүстэй танилцлаа

44

КОПИА Монгол төвийн 2026 оны төслийн зөвлөх хорооны анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа

42

“Монгол–Казахстаны бизнес форум”-д 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

41

Агро үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийг судалж, “Цесна” групптэй танилцлаа

35

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар Казахстан Улс дахь бизнес аяллаа эхлүүллээ

31

“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо

28

Бизнес төлөөлөгчдийн баг Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа

28

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

22

ХОВД: Энэ жил 3500 га талбайд тариалалт хийнэ

14

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа
ах

Глютен буюу цавуулгатай хүнс таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Орчин үед хүнсний үл зохицлын шинжилгээ хийж эхэлснээр “глютен буюу цавуулгийн үл зохицол” гэх онош ихээр тавигдах болж, дэлгүүрийн лангуу ч глютен агуулаагүй бүтээгдэхүүнээр дүүрэх болсон гэхэд буруудахгүй. Тэгвэл глютенийн үл зохицлыг эмнэлгийн бус аргаар өөрт илэрч буй шинж тэмдгээр хэрхэн таньж мэдэх вэ? Магадгүй хэрвээ танд доорх шинж тэмдгийг ихэнх нь илэрч байвал оношоо баталгаажуулахын тулд мэргэжлийн байгууллагад хандах зүйтэй болов уу?

Глютен гэдэг нь буудай, арвай, овьёос зэрэгт агуулагддаг ургамлын уураг юм. Зарим тохиолдолд бие организм нь уг глютенийг хорт бодис хэмээн хүлээн авч, эсэргүүцэл үзүүлж төрөл бүрийн хариу урвалыг гаргадаг байна.

1. Гэдэс дүүрэх

Гэдэс дүүрэх

Глютен зохихгүй болохыг илэрхийлэх хамгийн түгээмэл шинж нь гэдэс дүүрэх явдал бөгөөд ялангуяа бүх төрлийн буудай хэрэглэх үед илэрдэг. Судалгаанаас харахад цавуулгийн үл зохицолтой хүмүүсийн 87%-д уг шинж илэрдэг болох нь батлагдсан байна. Учир нь глютен хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг ихээр алдагдуулдаг аж.

2. Гэдэс өвдөх

Гэдэс өвдөх

Ходоод, гэдэсний өвдөлт нь мөн цавуулгийн үл зохицолтой хүмүүст ихээр илэрдэг бөгөөд уг оношоор оношлогдон хүмүүсийн 83%-д тулгардаг байна. Уг өвдөлт нь ихэнхдээ хоол идсэний дараа илүү мэдэгдэнэ.

3. Тогтмол ядрах

Тогтмол ядрах

Архаг ядаргаа нь маш олон өвчний шинж тэмдэг боловч глютений үл зохицолтой үед мэдэгдэхүйц илэрдэг. Судалгаанаас харахад глютений үл зохицолтой хүмүүсийн хувьд архаг ядаргаа нь цус багадалттай хамт илэрдэг бөгөөд энэ нь бие организмд төмөр дутагдаж, хүчилтөрөгчийн хангамж муутайгаас болж үүснэ.

4. Толгой өвдөх

Толгой өвдөх

Толгойн өвдөлт болон мигрень нь глютений үл зохицлоос болж үүсэх магадлалтай. Мөн л судалгаагаар глютенд хэт мэдрэг хүмүүсийн 56% нь архаг толгойн өвдөлтөөр шаналдаг болох нь тогтоогджээ. Эрдэмтэд глютен толгойн өвдөлтөд хэрхэн нөлөөлдөг болохыг гүйцэд судалж, батлаагүй байгаа ч глютенээс үүсэлтэй үрэвсэл нь ийнхүү толгойн өвдөлтийг үүсгэдэг байх магадлалтай гэж үзсэн байна.

5. Арьсны асуудал

Арьсны асуудал

Арьсны асуудал болох экзем, атопийн дерматит гэх мэт нь глютенийн үл зохицлоос үүсэх магадлалтай. Ихэнхдээ арьс загатнах, тууралт гарах гэх мэт шинж нийт өвчлөгсдийн 10%-д хүнд хэлбэрээр илэрдэг аж.

6. Биеийн жин буурах

Биеийн жин буурах

Биеийн жин тогтмол буурах нь глютенийн үл зохицолтой хүмүүсийн 1%-д л тохиолддог. Энэ нь глютен ходоодны салст бүрхэвчийг гэмтээж, биед шаардлагатай амин дэм, тэжээллэг бодис биед шингэхгүй байгаа учраас үүснэ. Ингээд хангалттай тэжээл авч чадахгүй байгаа бие жин хасах нь гарцаагүй.

7. Төмрийн дутагдлаас үүссэн цус багадалт

Төмрийн дутагдлаас үүссэн цус багадалт

Төмрийн дутагдал болон цус багадалт нь глютенийн үл зохицолтой болохыг илэрхийлэх анхны шинж тэмдгийн нэг юм. Судалгаанаас харахад глютенийн үл зохицолтой хүмүүсийн 50%-д төмрийн дутагдал илэрч байжээ. Учир нь гэмтсэн ходоод бичил элементүүдийг хангалттай сайн шингээх боломжгүй байдаг нь эрдэс бодисын дутагдалд хүргэдэг байна. Үүнээс гадна толгой эргэх, сульдах шинж ч илэрнэ.

8. Үе мөчний асуудал

Үе мөчний асуудал

Үе мөчний үрэвсэл, өвдөлт зэрэг нь мөн глютенээс үүсэлтэй байх магадлалтай. Зарим хүмүүсийн хувьд глютенээс болж дархлааны эс нь өөрөө өөр рүүгээ дайрах байдалд шилждэгтэй холбоотой.

9. Сэтгэн бодох чадвар муудах

Сэтгэн бодох чадвар муудах

Глютенийн үл зохицолтой хүмүүсийн хувьд ой тогтоолт муудах, төвлөрөлт муудах, сэтгэн бодох чадвар муудах гэх асуудал ихээр тулгардаг. Судалгаанаас харахад глютенээс үүсэлтэй үрэвсэл нь төв мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон байна.

10. Ясны нягтрал буурах

Ясны нягтрал буурах

Глютенийн үл зохицлоос болж ясны сийрэгжилт явагддаг бөгөөд энэ нь ясны нягтралыг бууруулдаг байна. Хэдийгээр ясны сийрэгжилтэд кальци болон Д амин дэмийн дутагдал нөлөөлдөг ч глютенийн үл зохицолтой хүмүүсийн хувьд ясны сийрэгжилтэд өртөх магадлал илүү өндөр.

11. Сэтгэл санаа тавгүй болох

Сэтгэл санаа тавгүй болох

Сэтгэл санааны гүн хямрал болон түгшүүрийн байдал нь глютенийн үл зохицолтой хүмүүст элбэг тохиолддог. Саяхны судалгаанаас харахад глютенийн үл зохицлоос үүссэн үрэвсэл нь серотонин даавар болон бусад мэдрэлийн эсүүдэд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ.

12. Захын мэдрэлүүдийн мэдээ алдалт

Захын мэдрэлүүдийн мэдээ алдалт

Захын мэдрэлүүдийн мэдээ алдалтын шинж тэмдэг нь глютенийн хэт мэдрэг байдалтай холбоотой байж болох бөгөөд глютенд хэт мэдрэг хүмүүсийн 50%-д уг шинж тэмдэг илэрдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь бодисын солилцооны өөрчлөлт болон захын мэдрэлүүд гэмтсэнтэй холбоотой.

13. Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлт

Глютенийн үл зохицолтой бүсгүйчүүдийн хувьд дааврын өөрчлөлтөд орох нь элбэг байдаг бөгөөд энэ нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, үр тогтохгүй байх гэх мэт шинжээр илэрнэ.

Глютенийн талаар ойлголт гарсны ачаар дэлхийн хүн ам өөрийн хэрэглэж буй хоол хүнсэнд ихээр анхаарал хандуулж, амьдралын чанараа сайжруулсан. Хэрвээ таны хүүхдэд эсвэл танд энэхүү шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид хандаарай. Учир нь глютенийн үл зохицол нь орчин үеийн нэг хэллэг бус харин онцгой анхаарал хандуулах шаардлагатай зүйл гэдгийг мартаж болохгүй.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Глютен буюу цавуулгатай хүнс таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх