Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 

18

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

15

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

15

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

28

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

27

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Сүүний талаар заавал мэдүүштэй баримтууд

Сүүний ашиг тусыг хүн бүр мэддэг бөгөөд сүү нь яс болон шүдийг гайхалтай бэхжүүлэхээс гадна бодисын солилцоог сайжруулахад тусалдаг аж. Үнээний сүүний найрлагын 87% нь ус, үлдсэн 13% нь уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм болон эрдэс бодисууд байдаг. Үүнээс гадна кальци, уураг, В2, В12 амин дэм, кали фосфороор баялаг. Хэрвээ та тослогтой сүү уух дургүй бол орчин үеийн техник технологийн ачаар сүүний тослогийг 3% болон түүнээс бага, бүр тослоггүй ч болгох боломжтой гэдгийг та мэдэж байгаа биз. Ингээд сүүний талаар баримтуудтай танилцацгаая.

1. Сүү болон эрүүл мэнд

Сүү болон эрүүл мэнд

Насанд хүрсэн хүн өдөрт 500 гр сүү болон түүнтэй дүйцэхүйц сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь кальцийн дутагдал, ясны сийрэгжилтээс сэргийлнэ гэсэн зөвлөмжийг та санаж байгаа биз. Гэхдээ энэ нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын хувьд гайхалтай маркетинг болж чадах ч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сүүний сайн болон муу талыг сонирхоцгооё.

2. Зүрх судасны өвчин

Зүрх судасны өвчин

Сүү нь ханасан тос агуулсан байдаг учир бие организм дахь “сайн” болон “муу” холестерины түвшнийг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ цусанд агуулагдах эрдэс бодис, ялангуяа кальци болон кали нь цусны даралтыг тогтвортой байлгахад тусалдаг аж.

1. Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн 3 баг оролцсон бөгөөд сүүний тослог нь зүрх судасны өвчинд төдийлөн эергээр нөлөөлөөгүй аж. Харин ургамлын гаралтай тос хэрэглэх нь зүрх судасны өвчлөлийг 10%-иар бууруулж байжээ. Үүнээс гадна сүүний тослогийг амьтны гаралтай өөх тосоор солих үед зүрх судасны өвчлөлд хүрэх магадлал 6%-иар нэмэгдэж байсан гэнэ.

2. Хэдийгээр сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүрхний өвчлөлд эергээр нөлөөлөхгүй ч муугаар ч бас нөлөөлөхгүй аж.

3. Эрүүл яс

Эрүүл яс

Сүүнд ясны эрүүл мэндэд тустай кальци, фосфор, Д амин дэм болон уураг агуулагдсан байдаг.

1. Өдөрт 3-4 аяга сүү уусан ч ясны хугарлын түвшин буураагүй болох нь судалгаагаар батлагдсан.

2. Гэхдээ өсвөр насандаа кальци ихээр хэрэглэх нь ясны масс алдагдахаас сэргийлж байсан бөгөөд энэ нь нас ахих тусам тулгуур эрхтний асуудал үүсэхээс сэргийлдэг болохыг судалгаагаар баталсан байна.

4. Биеийн жин

Биеийн жин

1. Судалгаанаас харахад богино хугацаанд сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь биеийн ерөнхий өөхний хэмжээ багасахад нөлөөлж байсан ч удаан хугацааны туршид хэрэглэх нь биеийн жинд өөрчлөлт өгөхгүй болох нь батлагджээ.

2. Хоолны дэглэмийн хамтаар сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь жин хасахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар батласан байна.

Өөрөөр хэлбэл, сүү нь дангаараа жин хасахад нөлөөлдөггүй аж.

5. Чихрийн шижин

Чихрийн шижин

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь чихрийн шижингийн 2-р хувилбараас урьдчилан сэргийлдэг боловч сүүгээр бүрэлдүүлсэн тараг, аарц гэх мэт исгэсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой ажээ.

6. Хавдар

Хавдар

1. 211,660 эрэгтэй болон эмч нарын хийсэн туршилт, судалгаанаас харахад өдөрт 0.5 литр сүү уух нь түрүү булчирхайн хавдраар өвдөх магадлалыг 12%-иар нэмэгдүүлж байсан гэнэ.

2. Дэлхийн хорт хавдрын сангийн хийсэн судалгаанаас харахад сүү хэрэглэх нь эрчүүдийн хувьд бүдүүн гэдэсний хавдар тусах магадлалыг бууруулж байжээ. Энэ нь сүүнд агуулагдах кальци болон бусад эрдэс бодистой холбоотой гэнэ.

Өөрөөр хэлбэл, сүү их хэрэглэх нь түрүү булчирхайн хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлэх ч, бүдүүн гэдэсний хавдар тусах магадлалыг бууруулж байсан аж.

7. Түүхий сүү ууж болох уу?

Түүхий сүү ууж болох уу?

Хэдийгээр түүхий сүү уух дуртай хүмүүс сүүг түүхийгээр нь уух нь илүү тэжээллэг гэж үздэг ч үнэндээ түүхий сүүнд их хэмжээний нян, бактери байх магадлал өндөр. Одоогийн байдлаар Америкийн ихэнх мужуудад түүхий сүү худалдаалахыг хориглосон байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр түүхий сүү уух нь хоол боловсруулах эрхтний өвчин тусах магадлалыг 150 дахин нэмэгдүүлдэг гэжээ.

8. Лактоз агуулаагүй сүүний хувьд?

Лактоз агуулаагүй сүүний хувьд?

Лактоз агуулаагүй сүү нь боловсруулалтад ордог бөгөөд лактозыг задалдаг “лактаза” ферментийг нэмдэг учир илүү удаан хадгалагддаг. Тиймээс энэ төрлийн сүүг задалснаас хойш 7 хоног хадгалах боломжтой байдаг.

9. Ургамлын гаралтай сүүний хувьд?

Ургамлын гаралтай сүүний хувьд?

Ургамлын гаралтай сүү нь лактоз агуулаагүй байдаг учир лактозны харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Гэхдээ “бариста” тэмдэглэгээтэй ургамлын гаралтай сүүнд элсэн чихэр нэмсэн байх магадлалтай учир чихэргүй сүүг сонгож, худалдаж авахынхаа өмнө орц найрлагыг нь сайн хараарай.

10. Сүүг хэрхэн хадгалах вэ?

Сүүг хэрхэн хадгалах вэ?

Сүүг 5°С-аас доош сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Хэрвээ өрөөний температурт 2-оос дээш цаг болсон бол хүнсэнд хэрэглэхгүй байсан нь зүгээр. Хэдийгээр сүүг боловсруулах үед ихэнх нян бактериуд устдаг ч, үлдсэн нянгууд нь өрөөний температурт амархан үрждэг байна. Харин сэрүүн нөхцөлд задалснаас хойш 3-5 хоног хадгалах боломжтой. Муудсан сүү нь нян бактерийн агууламж нэмэгдсэнээс үүдэж исгэлэн үнэртэй болж, өтгөрсөн бүтэцтэй болдог. Сүүгээ хөргөгчийн хойд хэсэгт хадгалах нь илүү тохиромжтой. Үүнээс гадна сүүнийхээ савыг тогтмол хаах хэрэгтэй бөгөөд энэ нь хөргөгчид байгаа бусад бүтээгдэхүүний үнэр, амт сүүнд шингэхээс сэргийлдэг байна.

Үнээнээс гадна хонь, ямаа, сарлаг гэх амьтдын сүүг Европ, Ойрх Дорнод болон Азийн орнуудад ихээр хэрэглэдэг. Хонины сүүгээр төрөл бүрийн бяслаг хийдэг бол ямааны сүүгээр дэлхийд алдартай “шеврет” бяслагийг хийдэг аж. Хонь, ямаа болон сарлагийн сүү нь үнээний сүүтэй ижил кальцийн агууламжтай ч лактоз бага байдаг учир лактозын харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сүүний талаар заавал мэдүүштэй баримтууд
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх