Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 

18

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

15

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

15

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

28

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

27

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Цагаан гааны ашиг тус

Цагаан гаа бол маш үнэ цэнтэй үндэс бөгөөд дэлхийн ихэнх орнуудад эмчилгээний зориулалтаар ашиглагддаг. Ялангуяа хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эмгэгийг цагаан гаа гайхалтай анагаадаг байна. Үүнээс гадна жирэмсний хордлогын үед цагаан гаа хэрэглэх нь дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг гэнэ. Цагаан гааг Энэтхэг, Ямайка, Индонези болон дэлхийн бусад орнуудад тарьж ургуулдаг бөгөөд үндэст ургамлын тоонд багтдаг аж. Ингээд цагаан гааг хэрэглэхийн тустай талуудыг танд хүргэе.

1. Хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэнэ

Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэх фенолын нэгдлээр баялаг бүтээгдэхүүн юм. Уг ургамал цөс ялгаралтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэснээр хоол амархан шингэдэг. Хэрвээ та ходоодны хүчил ихтэй, цээж хорсдог бол цагаан гааны шүүс нь энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэнэ.

2. Дотор муухай оргихоос сэргийлнэ

Хорт хавдрын эмчилгээ, антибиотик ихээр хэрэглэх, жирэмсний хордлогын үед дотор муухайрах нь элбэг тохиолддог бөгөөд цагаан гааны цай энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална. Та усанд хэдэн зүсэм цагаан гаа хийгээд сайн гэгч нь буцалгаж дараа нь цай бэлдээрэй.

3. Зүрхэнд тустай

Цагаан гаа цус бүлэгнэхээс сэргийлдэг учир төрөл бүрийн зүрхний өвчлөлөөс хамгаалдаг. Тиймээс цагаан гааг тогтмол хүнсэндээ хэрэглэснээр таны цусны даралт хэвийн түвшнээ хадгалж, зүрх тань өтгөрсөн цус дамжуулахын тулд хэт их ачаалах шаардлагагүй болно.

4. Дархлааны системийг сайжруулна

Төрөл бүрийн ханиад, халдвараас сэргийлэхийн тулд дархлаа сайтай байх хэрэгтэй бөгөөд үүнд цагаан гаа танд тусална. Үүнээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Хэрвээ таны дархлаа муудаж, тогтмол ханиад хүрч байвал өдөр тутамдаа цагаан гаа хэрэглэж заншаарай.

5. Нянгийн эсрэг үйлчилгээтэй

Анагаах ухааны судалгаагаар цагаан гаа нь нянгийн эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдсан. Төрөл бүрийн нян нь гүйлгэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээх, тууралт үүсгэх, гар, амны өвчин үүсгэдэг. Энэ бүх төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд цагаан гааг хүнсэндээ хэрэглээрэй.

6. Хавдартай тэмцэхэд тусална

Миннесотагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар цагаан гааг өдөр бүр хэрэглэх нь хавдрын эсийн үржлийг удаашруулдаг болох нь тогтоогджээ. Ялангуяа өндгөвчний хавдартай хүмүүст цагаан гаа сайн үйлчилдэг болохыг Мичиганы их сургуулийн эрдэмтэд баталсан байна.

7. Хүчтэй өвчин намдаагч

Цагаан гаа хүчтэй өвчин намдаах үйлчилгээтэй учир нуруу өвдөх, булчин өвдөх, үе мөч өвдөх зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Өвчин намдаах зорилгоор цагаан гаатай цайг өдөрт хэд хэдэн удаа уух хэрэгтэй. Үүний тулд буцалсан усанд цагаан гаа нэмж 15 минутын турш буцалгаад дараа нь хэрэглэнэ. Үрэвслийн гаралтай төрөл бүрийн өвчнийг намдаадаг байна.

8. Чихрийн шижин өвчний хүндрэлээс сэргийлнэ

Цагаан гаа хэрэглэх нь инсулины ялгарлыг нэмэгдүүлдэг учир чихрийн шижин өвчин болон түүний хүндрэлийг эмчлэхэд тусална.

Цагаан гаа нь дараах эрдсээр баялаг байдаг. Үүнд:

Хүнсний эслэг – 2 гр

Уураг – 1,82 гр

Сахар – 1,7 гр

Натри – 13 мг

В6 амин дэм – 0,16 мг

Кальци – 16 мг

Төмөр – 0,6 мг

С амин дэм – 5 мг

Кали – 415 мг;

Магни – 43 мг;

Фосфор – 34 мг;

Цайр– 0,34 мг;

Рибофлавин – 0,034 мг;

Үүнээс харахад цагаан гаа нь гал тогоонд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүний нэг болох нь тогтоогдож байна. Цагаан гааг та хүссэнээрээ хэрэглэж болно. Жишээлбэл: түүхийгээр нь идэх, хатааж идэх, цайнд нэмэх гэх мэт.

Карри сүмс хийхэд үрсэн цагаан гаа нэмж болно. Коктейл хийхэд зүсэм цагаан гаа нэмэх боломжтой. Жижиглэсэн эсвэл хэрчсэн цагаан гааг буцалсан усанд хийж, цагаан гааны цай хийгээрэй.

Анхаар: Хэдийгээр цагаан гаа маш олон ашиг тустай ч биеийн онцлогоос хамаарч тунг тааруулах шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Цагаан гааны ашиг тус
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх